Эмгэг судлалын үндэсний төв http://www.emgegsudlal.mn Та манай мэдээллийг өөрийн гар утас, таблет дээр RSS READER дээр тохируулж болно. en-us Copyright 2015 ИНЖЕНЕР ШИЙДЭЛ ХХК Эмгэг судлалын үндэсний төв | Мэдээ мэдээлэл http://www.emgegsudlal.mn/images/logo.png http://www.emgegsudlal.mn/ Ёс зүйн хорооноос зөвлөмж хүргүүлж байна.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/389

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь эмч. эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Чиг үүргийн хүрээнд ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байна. 

Зөвлөмжөө эндээс татаж авна уу.

2017-11-09
Талархалhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/251

Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо, Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2016” үзэсгэлэнд амжилттай оролцсонд талархал илэрхийллээ

2016-12-01
“Иммуногистохимийн практих хэрэглээ” сэдэвт Эмгэг судлаач эмч нарын давтан сургалтын гэрчилгээг гардан авлаа.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/248

“Иммуногистохимийн практих хэрэглээ” сэдэвт Эмгэг судлаач эмч нарын давтан сургалт 2016 оны 3 дугаар сарын 16-аас 11 дүгээр сарын 09 хооронд зохион байгуулагдан өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр өндөрллөө. Тус сургалтанд төвийн эмгэг судлаач эмч нар тус бүр нэг сэдвээр хичээл бэлтгэн танилцуулж, оролцогчдын оролцоог ханган интерактив хэлбэрээр явуулсан бөгөөд  сургалтанд хамрагдсан нийт 12 эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүд 1 багц цагийн гэрчилгээг гардан авлаа.

Хичээлийн төгсгөлд Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын салбар зөвлөлийн гишүүн, ЭСҮТ-ийн Чанарын албаны дарга Э.Ундармаа үгэндээ  “... энэ жилийн хичээлд идэвхитэй оролцсон эмч нартаа баярлалаа, дараа жилийн хичээлийн сэдвийн талаар саналаа нээлттэй ирүүлээрэй, ер нь дээрх сэдвийг цаашид нарийсган үзвэл ямар байх бол....” хэмээн дурьдлаа.    

Мөн энэ өдөр 2014-2016 онд “Анатомын эмгэг судлал”-ын үндсэн мэргэжлийн сургалтыг дүүргэсэн 3 эмгэг судлаач эмч Эмгэг судлалын үндэсний төвд шинээр ажилд орсныг танилцууллаа.  Нийт эмч нар ажлын гараагаа тус хамт олноос эхэлж байгаа Б.Энхзул, О.Сарандэлгэр, Д.Болортуяа нарт баяр хүргэн, ажлын амжилт хүсэв.

2016-11-10
Эд, эсийн лабораторийн лаборант нарын сургалт боллооhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/246

Эд, эсийн лабораторийн лаборант нарын ажлын байрны тасралтгүй сургалтын хуваарийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн сургалт амжилттай боллоо.

Тус сургалтанд лабораторийн техникийн менежер Ж.Нэргүй “Эмгэг судлалын шинжилгээг хүлээн авах, бэлтгэх үеийн халдвар хамгаалал, халдвараас сэргийлэх” сэдвээр, 1-р тасгийн лаборант Г.Энхсайхан “Эмгэг судлалын үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, тушаалын тухай” сэдвээр, 1-р тасгийн лаборант Ө.Рысбек “Хадгалалтын хугацаа дууссан будаг, бодис урвалжийг устгах арга зам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх” сэдвээр тус тус хичээл зааж, лаборант нар идэвхитэй оролцлоо.   

2016-11-05
Лаборант нарын ажлын байрны тасралтгүй сургалтын 2-р улирлын хичээл эхэллээ.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/238

Эмгэг судлалын үндэсний төвийн эд, эсийн лабораторийн лаборант нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр ажлын байрны тасралтгүй сургалтыг явуулдаг бөгөөд 2016 оны 2-р улирлын хичээл өнөөдөр эхэллээ. Батлагдсан хуваарийн дагуу 2-р тасгийн лаборант С.Амаржаргал “Эд, эсийн шинжилгээний будалтын үйл явцад гарах эрсдлийн жагсаалт, түүнийг бууруулах арга зам” сэдвээр, 3-р тасгийн лаборант Н.Баярмаа “ Лааны тосон цутгамаг болон бэлдмэлийн хадгалалт, устгалын үеийн эрсдэл, түүнээс сэргийлэх арга замууд” сэдвээр, 4-р тасгийн лаборант Г.Алтаншагай “ Лааны тосон зүсмэг бэлтгэхэд гарах алдаа, засах арга зам” сэдвээр тус тус хичээл зааж, бүх тасгийн лаборант нар идэвхитэй оролцлоо.

2016-10-06
Сургалтанд оролцлоо.....http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/237

2016 оны 10 сарын 05-нд Эмгэг судлалын үндэсний төвийн Эд, эсийн лабораторийн тоног төхөөрөмж хариуцсан ажилтан А.Амгаланбаатар  “Эмнэлгийн инженер техникийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх-3” сэдэвт сургалтанд оролцож, мэдлэг мэргэжилээ дээшлүүлэв.

Энэхүү сургалтыг ЭМЯ, ЭМСХХ-4,5 төсөл, Канадын Олон улсын Эрүүл мэндийн Нийгэмлэг болон АХБ-аас хамтран 3 дах удаагаа амжилттай зохион байгуулж оролцогчдод гэрчилгээ гардуулав.

2016-10-06
Нийт эмч нарын хүрээнд чанарын албаны хурал зохион байгууллаа.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/235

ЭСҮТөвийн захирлын  2016-9-15-ны Б/62 тоот тушаалаар тус төвийн чанарын албаны даргын үүрэгт ажилд тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Э.Ундармаа томилогдон нийт эмч нарын хүрээнд чанарын албаны хурал зохион байгууллаа.

Уг хурлаар цаашид чанарын албаны үйл ажиллагааг эрчимжүүлэх , тусламж үйлчилгээний чанар сайжруулах арга хэмжээний талаар хэлэлцсэн.

Хуралд төвийн захирал  Г.Уянга  оролцон , хэлэлцэж буй асуудлын хүрээнд эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

2016-10-06
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмнэлзүйн, эмгэг судлалын нэгдсэн лабораторийн түүхт 80 жилийн ойhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/232

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмнэлзүйн, эмгэг судлалын нэгдсэн лабораторийн түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын лабораторийн мэргэжилтэнүүдийн дунд зохион байгуулсан явган аялалын тэмцээнд Эмгэг судлалын үндэсний төвийн эд, эсийн лабораторийн мэргэжилтэнүүд оролцож биеийн болон оюуны алжааллаа тайлж хамт олны эвсэг уур амьсгалыг бүрдүүлэн, ажлын ололт амжилтаа суртчилан амжилттай оролцлоо. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмнэлзүй, эмгэг судлалын нэгдсэн лабораторийн түүхт 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

2016-10-03
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2016” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНАhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/230

Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо, Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2016” үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд Эмгэг судлалын үндэсний төв оролцож байгууллагын үйл ажиллагаа болон эд, эсийн лабораторит нэвтэрсэн оношилгооны дэвшилтэт арга, технологи, тоног төхөөрөмжийг олон нийтэд танилцуулж байна.

Үзэсгэлэн 2016 оны 09 сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн ба 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл энэхүү үйл ажиллагаа үргэлжилнэ.

 

2016-09-30
“АВЛИГА” СЭДВЭЭР АСУУЛТ, ХАРИУЛТЫН “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛААhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/226

Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны А/51 тушаалаар “Авилгагүй-Хүнд сурталгүй-Ёс зүйтэй хамт олон” 1 сарын аяныг байгууллага хамт олны дунд өрнүүлээд байгаа билээ.

Аяны хүрээнд нийт ажиллагсдад авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ын агуулгын хүрээнд асуулт, хариултын “АХА” тэмцээнийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус төвийн тасаг, албадын төлөөлөлүүд оролцсон тэмцээнд эд, эсийн лабораторийн лаборант Н.Баярмаа бусдыгаа тэргүүлж, бооцооны эзэн боллоо.

2016-09-29
ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ТАЛААРХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛООhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/224

Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны А/51 тушаалаар “Авилгагүй-Хүнд сурталгүй-Ёс зүйтэй хамт олон” 1 сарын аяныг байгууллага хамт олны дунд өрнүүлээд байгаа билээ. Аяны хүрээнд нийт ажиллагсдын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор Ёс зүйн салбар хороотой хамтран Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэнг уриж “Эрүүл мэндийн салбар дахь ёс зүйн асуудал” сэдэвт сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.  

 

 

2016-09-29
Нийт ажилчдыг хамарсан ёс зүйн хичээл зохион байгууллагдлааhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/167

Ёс зүйн салбар хорооноос эмнэлгийн ажилтны ёс зүйг сайжруулахад чиглэсэн сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулж, Ёс зүйн хяналтын хорооны дарга, АШУ-ны доктор Б.Саранцэцэг “Хандлага” сэдвээр нийт ажиллагсдад лекц уншлаа. Эмнэлгийн ажилтны ёс зүйн гол цөм болох “Хандлага” сэдвээр сургалт зохион байгуулсан нь ажилтны сахилга бат, дэг журам, үйлчлүүлэгчдэд тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлүй үзүүлэхэд чиглэгдсэн өнөөгийн хэрэгцээнд тулгаарласан, чухал ач холбогдолтой боллоо.

2016-04-08
“ХҮҮХЭД ЭХ БАРИХЫН ЭМГЭГ СУДЛАЛ”-ААР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/141

Эмгэг судлалын үндэсний төвд Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах

сургалтын хүрээнд “Хүүхэд, эх барихын эмгэг судлал”-аар мэргэжил дээшлүүлэх

сургалтанд суралцах хүсэлтэй Эмгэг судлалын үндэсний төвийн болон орон

нутгийн эмгэг судлаач эмч нар 2016 оны 02 дугаар сарын 25-ны дотор ЭМХТ-ийн

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанд бүртгүүлнэ үү.

2016-02-23
Сургалтанд хамрагдлааhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/101

Ёс зүйн салбар хорооны гишүүд сургалтанд хамрагдлаа

Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМСЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 16-17 өдрүүдэд зохион байгуулж тус үндэсний төвийн Ёс зүйн салбар хорооны 7 гишүүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүллээ.

2015-11-20
АХА тэмцээн амжилттай зохион байгуулагдлааhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/61

АХА тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос гишүүд, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн мэдлэгийг дээшлүүлж, хөдөлмөрийн харилцааны хууль, эрх зүйг сурталчлан таниулах зорилгоор жил бүр зохиогддог “ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭН”-ий хоёрдугаар шатны тэмцээнийг энэ оны 06 дугаар сарын 17-ны өдөр МҮЭХ-ны хурлын танхимд зохион байгуулан явууллаа. 
Тус тэмцээнд үндсэн нэгжийн ҮЭ-ийн хорооны гишүүдийн дунд зохиосон тэмцээнд ЭСҮТөвийн лаборант Г.Янжинлхам амжилттай оролцлоо.

2015-07-22
“АХА” тэмцээн зохион байгууллаа.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/49

«ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР»-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны «Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай» 446 дугаар тушаалыг таниулах зорилгоор ЭСҮТөвийн ажилтнуудын дунд 2015.04.26-нд зохион байгуулсан «АХА» тэмцээнд лаборант С.Анхтуяа оюун ухаан, эрдэм мэдлэгээ уралдуулан бусдыгаа хошуучлан амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ.

2015-06-17
“Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдэвт сургалтанд хамрагдлаа.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/18

Хүний эрхийн үндэсний комиссоос 2014 оны X/23-нд зохион байгуулсан “Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдэвт сургалтанд тус үндэсний төвийн Ёс зүйн зүйн салбар хорооны нарийн бичиг хамрагдсан болно.

2015-05-23
“Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны ур чадвар эзэмшүүлэх” сургалтанд хамрагдлаа.http://www.emgegsudlal.mn/module/news/readmore/17

ЭМЯ-аас VI/29-VI/30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны ур чадвар эзэмшүүлэх” сургалтанд ёс зүйн салбар хорооны гишүүд хамрагдсан.

2015-05-23
“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлууд” сэдэвт сургалтанд хамрагдлааhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/16

ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооноос 2014 оны IV/10-IV/11-ний өдрүүдэд зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлууд” сэдэвт сургалтанд тус үндэсний төвийн Ёс зүйн салбар хорооны гишүүд хамрагдсан.

2015-05-23
АХА тэмцээн зохион байгуулавhttp://www.emgegsudlal.mn/module/news/readmore/15

Мэдээ оруулсан огноо: 2013.10.07 Байгууллагын хэмжээнд ёс зүйн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах ажлын хүрээнд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Ёс зүйн хорооны дүрэм, журам” сэдвээр асуулт, хариултын “АХА” тэмцээнийг 2013.10.04-нд зохион байгуулав. Уг тэмцээнд III тасгийн лаборант Н.Баярмаа түрүүлж,   I тасгийн эмгэг судлаач эмч Б.Лхагвадорж II байр эзэлж мөнгөн шагналаар шагнуулав.

2015-05-23